Пуэрто Рико
Пуэрто Рико (испани. Puerto Rico —орч. «баян боомт»), албан ёсоор — Чөлөөт хамтарсан Пуэрто Рико улс (испани. Estado Libre Asociado de Puerto Rico), буюу Хамтын нийгэмлэгийн Пуэрто Рико (англи. Commonwealth of Puerto Rico) — АНУ-аас хамаарал бүхий удиридлга доор байдаг арлын газар нутаг; АНУ-ын Үндэс хууль бүрэн үйлчилдэггүй, дээд удирдлага АНУ-ын Конгресст байдаг боловч тус арлын газар нутаг өөрөө өөрийгөө удирдах тогтолцоотой.
Пуэрто Рико нь өөрийн гэсэн Үндсэн хуультай, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалтай байдаг ажээ. Иргэний харьяалал, мөнгөн тэмдэгт, батлан хамгаалах асуудал дээр АНУ холбогддог. Нутаг дэвсгэрийн статусын талаар тодорхой хууль эрх зүйн орчин байхгүй байгаа тул энэ асуудлыг арал дээр болон АНУ, НҮБ-д идэвхтэй хэлэлцэж байгаа болно.
Хүн ам нь 2020 оны хүн амын тооллогоор 3.285.874 байсан бөгөөд газар нутаг нь -9104 км² юм.
Газар нутаг
[засварлах | кодоор засварлах]Карибын далай дахь Пуэрто Рико арал болон хүрээлсэн жижиг арлууд дээр оршдог. Гол арал нь 170 км урт, 60 км өргөн уулархаг нутагтай бөгөөд хойд болон өмнөд хэсгээрээ далайн томоохон эргүүд хүрээлдэг ажээ.