1 сарын 9
Харагдац
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 9 бол Григорийн тооллоор жилийн ес дэх өдөр. Энэ өдрөөс хойш жил дуусахад 356 өдөр үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал 357 өдөр үлдэнэ гэсэн үг.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1150 – Ванян Лин тэргүүтэй улстөрийн бүлэглэл Жин гүрний Хаан Шинзоныг хороов. Үүний дараахан Жин гүрний хаан ширээнд Ванян Лин суув.
- 1431 – Францын хаант улсын Рүен хотноо Жанна Д'Аркын хэргийг мөрдөн байцаах, шүүн хэлэлцэх ажиллагаа эхлэжээ.
- 1768 – Филип Астлей орчин үеийн циркийн үзүүлбэрийг Лондонгийн тайзнаа тавьжээ.
- 1788 – Коннектикут муж АНУ-ын тав дахь мужаар элсэв.
- 1793 – АНУ-д Францын иргэн Жеан-Пьер Бланшард агаарын бөмбөлөгөөр ниссэн анхны хүн болов.
- 1822 – Бразилын хаан I Педро, Португалийн VI Хао нар энхийн хэлэлцээгээ эхлүүллээ.
- 1839 – Францын Шинжлэх ухааны академи Дагуеротайп буюу зураг авах хэрэгслийг үзэж, амьдралд хэрэгтэй нээлт хэмээн хүлээн зөвшөөрөв.
- 1858 – Техасын бүгд найрамдах улсын сүүлийн ерөнхийлөгч Ансон Жонс амиа хорлов.
- 1878 – Италийн хаан ширээнд I Умберто суув.
- 1894 – АНУ-ын Массачусетс мужийн Лексингтон хотод байрлах Нью Ингланд цахилгаан мэдээ, холбооны газар баттерейгаар ажилладаг телефон утсыг үйлчилгээнд нэвтрүүлэв.
- 1909 – Эрнест Шеклтоноор удирдуулсан Өмнөд туйлийг судлах Нимродын экспедиц Өмнөд туйлийн 180 км газарт Британийн эзэнт гүрний далбааг мандуулснаар тухайн цаг үедээ хамгийн алс хол газар хүрсэн үйл явдал болов.
- 1917 – Дэлхийн нэгдүгээр дайн: Палестин Египетийн хилийн шугам дээр хүчтэй тулаан өрнөв.
- 1920 – Улаан Арми Эрхүү хотыг чөлөөлжээ.
- 1923 – Хуан де ла Чьерва автожираар ниссэн анхны хүн болов.
- 1951 – Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр АНУ-ын Нью-Йорк хотноо албан ёсоор нээгдэв.
- 1957 – Египетийн Засгийн газартай Суэцийн сувгийн асуудлаас болж, дипломат харилцаагаа сэвтээхэд хүргэсэн Их Британийн ерөнхий сайд Сир Энтони Эден албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөв.
- 1960 – Египетийн Ерөнхийлөгч Гамал Абдель Насер Нил мөрний баруун эрэгт Асуаны далан барих шийдвэр гаргаж, 12 тонн гранат, 10 тонн динамитаар тэсэлгээ үйлджээ.
- 1992 – Босни Герцеговин дахь Серб иргэдийн ассемблей Югославын холбооны улсад өөрийгөө зарласан Српскагийн бүгд найрамдах улсыг байгуулав.
- 2005 – Өмнөд Суданы ардын чөлөөлөх арми, Өмнөд Суданы Засгийн газартай энхийн гэрээнд гарын үсэг зурснаар, Суданы хоёр дахь иргэний дайн өндөрлөжээ.
- 2007 – Apple компанийн гүйцэтгэх захирал Стив Жобс iPhone ухаалаг гар утсыг албан ёсоор танилцуулав.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1554 – XV Григори пап лам (1623 онд нас барсан)
- 1864 – Оросын математикч, физикч Владимир Стеклов (1926 онд нас барсан)
- 1908 – Феминист үзлийн "загалмайлсан эх" гэгдэх, зохиолч, философич Симоне де Боварь (1986 онд нас барсан)
- 1913 – АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч, хуульч Ричард Никсон (1994 онд нас барсан)
- 1922 – Энэтхэг гаралтай Америкийн иргэн, Нобелийн шагналт химич Хар Гобинд Хорана (2011 онд нас барсан)
- 1942 – Самсунг группыг үндэслэгч, бизнесмэн И Кун-Хе
- 1945 – Арменийн анхны Ерөнхийлөгч Левон Тер-Петросян
- 1955 – Оскарын шагналт жүжигчин Ж.К.Симмонс
- 1978 – Италийн хөлбөмбөгч Женнаро Иван Каттусо
- 1982 – Кембрижийн авхай Катерин буюу Кейт Миддлтон
- 1987 – Бразилийн хөлбөмбөгч, Ливерпүүл клубын од Лукас Лейва
- 1987 – Шотландын дуучин, хөгжмийн зохиолч Паоло Нутини
- 1989 – Милоуки Бакс багийн хүчний довтлогч Майкл Бийзли
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1283 – Хятадын нэрт жанжин Вен Тианшиань (1236 онд төрсөн)
- 1324 – Италийн худалдаачин, аялагч Марко Поло (1254 онд төрсөн)
- 1775 – Халимагийн хаант улсын сүүлийн хаан Убаши хунтайж (1744 онд төрсөн)
- 1873 – Италийн улстөрч, Итали улсын анхны ерөнхийлөгч III Наполеон (1808 онд төрсөн)
- 1891 – "Хөх судар"-ын зохиогч, Монголын их зохиолч Ванчинбалын Инжинааш (1837 онд төрсөн)
- 1918 – Параксеноскоп буюу хөдөлгөөнт зургийн төхөөрөмж зохион бүтээгч Чарльз-Эмиль Рейно (1844 онд төрсөн)
- 1939 – Австрийн хийлч, хөгжмийн зохиолч III Йоханн Штраусс (1866 онд төрсөн)
- 1998 – Нобелийн шагналт химич Фүкүи Кэничи (1918 онд төрсөн)
- 2013 – Нобелийн шагналт эдийн засагч Жеймс Бюканан (1919 онд төрсөн)
- 2014 – Нобелийн шагналт эдийн засагч Дейл Мортенсен (1939 онд төрсөн)
Тэмдэглэлт өдрүүд
[засварлах | кодоор засварлах]- Панам Зовлонг үл тэвчих өдөр
- Өмнөд Судан Энхийн хэлэлцээрийн өдөр
Commons: 1 сарын 9 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан