Jump to content

Шувуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шувуу
Оршин байсан хугацаа: Хожуу Юра – Одоо хүртэл
Дууч шувуу, Dendroica petechia
Дууч шувуу, Dendroica petechia
Биологийн ангилал
Аймаг: Амьтны
Хүрээ: Хөвчтөний
Анги: Шувууны
Карл Линней, 1758

Шувуу (Шувууны анги) нь хоёр хөлтэй, халуун цуст, нугалмайтны дэд хүрээнд багтах амьтад юм. Бие нь өдөөр бүрхэгдсэн, шүдгүй, хатуу ясархаг хошуутай. Шувууны хэмжээ нь хамгийн жижиг соно бялзуухай 5 см-с хамгийн том болох тэмээн хяруул 2.7 метр өндөр, 150кг хүртэлх жинтэй гэх мэт янз бүр байна.

Одоогоор Дэлхий дээр 10,000 орчим зүйлийн шувуу мэдэгдээд байна. Халуун, сэрүүн, хүйтэн, туйлын бүсүүд болон тэнгис, далай гээд дэлхийн бүхий л бүс нутгаар тархсан байх ба хүрээлэн буй орчиндоо зохицсон төрлүүд байна. Шувуудын тоо толгой умард, өмнөд хоёр туйлаас экваторт ойртох тусам ихэсдэг нь хоол тэжээл болон цаг уурын нөхцөлтэй холбоотой. Иймээс ч олон зүйл шувууд нүүдэллэн амьдардаг болжээ. Шувууд нь нэлээд өндөр хөгжилтэй амьтад бөгөөд нисэхэд зохицсон олон гайхалтай зохилдлогоотой. Манай оронд 460 орчим зүйлийн шувуу нүүдлийн болон суурин байдлаар тохиолдоно.

Улаанбаатар хотод хөх бух өвлөөр тахианы өөхөөр хооллож байгаа бичлэг. Шувуунд будаа, талханы үртэс, тахианы өөх өгөхөд шувуу зөвхөн өөхийг сонгож идэж байсан.

Шувуудын олон янзын хэлбэр, дүрс

[засварлах | кодоор засварлах]
Янз бүрийн шувууд

Шувуу нь бүх тивүүд, эх газарт амьдрах учир тухайн орчиндоо зохицсон олон янзын хэлбэртэй. Хамгийн гол ялгаанууд нь биеийн хэмжээ, хошууны хэлбэр, хөл, хүзүүний урт болон өнгө юм. Хамгийн жижиг төрлийн шувууд жимсний шүүс, цэцгийн бал, шавьжаар хооллоно. Хамгийн том биетэй, нисдэггүй шувуунд тэмээн хяруул, тоть зэрэг орно. Өндөрт нисдэг том биет шувууд байх ба бүргэд, тас, салхич шувуу, хотон гэх мэт. Фламинго, тогоруу зэрэг урт хөлтэй, урт хүзүүтэй шувууд ихэнх цагаа алхаж өнгөрүүлэх тул үүндээ зохицжээ. Богино хөлтэй, урт хүзүүтэй хотон, хун, галуу нь усанд сайн сэлэх усны шувууд бөгөөд толгойгоо усанд шумбуулан загас, жараахай зэрэг хоол тэжээлээ барьж иднэ. Хошуу нь гол төлөв ус хутгахад зохицсон хавтгай хэлбэртэй байдаг. Хотон шувууны хошуу нь доороо том хальсан ууттай байх ба загас барихад сунан том утгуур болдог. Шар шувуу, ууль, бүргэд, тас, харцага гэх мэт махчин шувууд дэгээ маягийн махир хошуу, хурц том хумстай байна. Богино хошуу, өргөн амтай хараацай, ураацай нь нисэж байхдаа шавьж барихад зохилдсон ажээ. Тоть шувууны махир хошуу нь самар, модны үр гэх мэт хатуу хальс ясыг хялбархан хагална.

Ангилал зүй ба түүхэн хувьсал

[засварлах | кодоор засварлах]

Шувууны хамгийн анхны ангиллыг Фрэнсис Уйлабай, Жон Рэй нар Ornitologiae, 1676 хэвлэлдээ томъёолсон байдаг. Карл Линней тус бүтээлийг 1758 онд шинэчилж, орчин үеийн ангилалзүйн тогтолцоог бий болгожээ. Линнейн таксономи ёсоор шувууд нь Aves анги хэмээгддэг, харин Филогенетикийн таксономиор шувууны ангийг динозаврын салбарт багтаадаг. Матар болон шувуу нь мөлхөгчдийн салбар болох Архозаврийн өдгөө цагт оршин тогтнож буй төлөөлөгчдөд тооцогддог.

pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy