Content-Length: 287295 | pFad | http://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D1%80%D0%B0%D0%BD%D1%86_%D1%85%D1%8D%D0%BB

Франц хэл — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Франц хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Франц хэл
français
Өөрийн нэр[fʁɑ̃sɛ]
ТархалтФранц, Бельги, Швейцар, Монако, Франц хэлтэй Африк, Канад, Франкофони дахь бусад газрууд
ЯрилцагчидТөрөлх: 74 сая (2020)[1]
Хоёрдогч: 238 сая (2022)[1]
Нийт: 310 сая[1]
Эрт хэлбэр
Латин бичиг (Франц цагаан толгой)
Франц брайл үсэг
Албан ёсны хэрэглээ
Улс



Тохируулагч
байгууллага
Académie Française (Франц академи, Франц)
Office québécois de la langue française (Франц хэлний Квебекийн зөвлөл, Квебек)
Direction de la langue française [fr] (Бельги)
Томьёолбор
ISO 639-1fr
ISO 639-2fre (B)
fra (T)
ISO 639-3fra
Глоттологstan1290
Linguasphere51-AAA-i
  Франц хэл нь олонхын төрөлх хэл болсон улс, нутаг
  Франц хэл албан ёсны хэл боловч олонхын төрөлх хэл биш улс, нутаг дэвсгэр
  Франц хэл засаг захиргааны болон соёлын хэл боловч албан ёсны статусгүй улс, нутаг дэвсгэр
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Франц хэл (франц. français, [fʁɑ̃sɛ] гэж дуудагдана, la langue française) бол дэлхий дээр 54 орны хүн амын дийлэнх хэсэг буюу нийт 350 орчим сая хүн өөрийн төрөлх болон хоёрдогч хэл гэж үздэг, томоохон хэл юм. Энэ хэлээр яригчдын олонхи нь Франц, Канад, Бельги, Швейцар улсуудад амьдардаг.

Франц хэл бол испани, португал, итали, каталан, румын зэрэг роман хэлний бүлгийн бусад хэлнүүдийн адил Ромын эзэнт гүрний үеийн латин хэлнээс гаралтай байна. Энэ хэлний хөгжилд Ромын эзэмшлийн Галл мужийн уугуул оршин суугчдын кельт гарлын хэл, мөн Ромын дараах үеийн Франкийн байлдан дагуулагчдын ярилцдаг байсан герман хэлний нөлөө багагүй үүрэг гүйцэтгэжээ.

Албан ёсны франц хэлтэй орнууд

Франц хэлийг 31 оронд төрийн албан ёсны хэл гэж үздэг бөгөөд тэдгээр орнууд франц хэлээр La Francophonie гэж нэрлэдэг франц хэлт орнуудын нөхөрлөлийг бүрдүүлдэг. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллага болон цөөнгүй тооны олон улсын байгууллагын албан ёсны хэлэнд тооцогддог.

Wikipedia
Wikipedia
Википедиа: Франц хэлээр








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D1%80%D0%B0%D0%BD%D1%86_%D1%85%D1%8D%D0%BB

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy