Jump to content

"The Times" сонин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"The Times" сонин (англи. The Times; «Цаг үе» гэж орчуулна) — Их Британий дэлхийд алдартай өдөр тутмын сонин.

Тус сонин 1785 онд анх байгуулагдан хэвлэгдэж эхэлсэн байна.

Одоогоор "The Times" сониныг "Times Newspapers Limited" компани эрхлэн гаргадаг бөгөөд 100 хувь нь Руперт Мёрдок тэргүүтэй " News Corporation" нэртэй мэдээллийн корпорацын мэдэлд байдаг байна. Сонины ням гарагийн хувилбар нь 1821 онд байгуулагдсан "The Sunday Times" юм.

Таймс сонины нэрийг олон сонинууд санаа авч зээлдсэн. Жишээ нь: монголын "Улаанбаатар таймс", америкийн "The New York Times" сонин, Энэтхэгийн "The Times of India", Өмнөд Солонгосын "The Korea Times", оросын англи хэл дээрх "Moscow times" , Изралийн "The Times of Israel" , Лаосын "Vientiane Times" зэрэг юм.

"The Times" сонинг анх Жон Уолтер (англи. John Walter) 1785 онд байгуулсан бөгөөд тэр үед "The Daily Universal Register" («Өдөр тутмын мэдээний жагсаалт») нэртэй байсан бөгөөд Уолтер өөрөө редактор нь байжээ. 1788 оны 1-р сарын 1-нд 940 дугаар хэвлэгдсэн байхдаа өнөөгийн "The Times" нэрээ авсан ажээ.

"The Times" сонин 2020 оны 3-р сард өдөрт дунджаар 365,880 ширхэг хэвлэгдсэн бол The ​​Sunday Times долоо хоногт дунджаар 647,622 ширхэг хэвлэгдэн гарчээ. Хоёр сонин 2019 оны 6-р сарын байдлаар цахим төлбөртэй 304,000 захиалагчтай байсан. The Times сонины Америк хувилбар хэвлэл 2006 оны 6-р сарын 6-аас хойш хэвлэгдэн гарч байна.

  • Жон Уолтер (1785—1803)
  • Жон Уолтер II (1803—1847)
  • Жон Уолтер III (1847—1894)
  • Артур Фрезер Уолтер (1894—1908)
  • Альфред Хармсворт (1908—1922)
  • Асторын гэр бүл (1922—1966)
  • Рой Томсон (1966—1976)
  • Кеннет Томсон (1976—1981)
  • Руперт Мёрдок тэргүүтэй (1981 оноос) News Corporation,
  • John Walter 1785-1803
  • John Walter, Jnr 1803-1812
  • Sir John Stoddart 1812- 1816
  • Thomas Barnes 1817 -1841
  • John Thadeus Delane 1841 -1877
  • Thomas Chenery 1877 -1884
  • George Earle Buckle 1884 -1912
  • George Geoffrey Dawson 1912 -1919
  • George Sydney Freeman 1919 ( 2 сар)
  • Henry Wickham Steed 1919 -1922
  • George Geoffrey Dawson 1923- 1941
  • Robert McGowan Barrington-Ward 1941 -1948
  • William Francis Casey 1948 -1952
  • Sir William John Haley 1952 -1966
  • William Rees-Mogg 1967 -1981
  • Harold Evans 1981 -1982
  • Charles Douglas-Home 1982-1985
  • Charles Wilson 1985- 1990
  • Simon Jenkins 1990 - 1992
  • Peter Stothard 1992 - 2002
  • Robert Thomson 2002 - 2007
  • James Harding 2007 - 2012
  • John Witherow 2013 - 2022
  • Tony Gallagher 2022 оноос хойш
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy