Jump to content

Айшвария Рай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэтхэгийн нэрт жүжигчин Айшвария Рай Баччан 1973 оны 11-р сарын 1-нд төрсөн бөгөөд 1994 оны "Дэлхийн мисс" тэмцээний ялагч болсон билээ. Тэрээр усан боомтын офицер Кришнараж Рай, зохиолч бүсгүй Вринда Рай нарын гэр бүлд төрсөн байна. Айшвария Райн амжилтын гараа нь 1994 онд болсон «Дэлхийн Мисс» тэмцээнд ялснаар эхэлсэн юм. Энэ мөчөөс эхлэн бүсгүй энэтхэгийн номер нэг загвар өмсөгчдийн тоонд багтаж, ажлын амжилт нь эрчимтэй өссөөр хоёр мянган бүсгүйчүүдийн дундаас Айшвария Райг сонгон Pepsi компанийн рекламны зураг авалтанд оруулж, Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарч, европын болон энэтхэгийн загварын агентлагуудын болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нүүр царай нь болж байлаа.

Кино найруулагчид ч бас Райг зүгээр орхисонгүй. Болливуд Айшвария Райг кинонд тоглох саналаар буллаа. 1997 онд тоглосон түүний анхны кино Iruvar нь том амжилт олоогүй. Харин түүний тоглосон хоёр дахь кино («Aur Pyaar Ho Gaya») нь Айшвария Райд дебют тоглолтын шагналыг авчирсан юм. Харин 2000 онд «Үүрд чинийх» киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртжээ. Жүжигчин бүсгүйд жинхэнэ амжилтыг авчирсан уран бүтээл болох «Девдас» кино нь олон улсын Каннын кино наадамд оролцсон анхны Болливудын кино болсон юм. Энэхүү кино нь борлуулалтаараа Энэтхэгт төдийгүй АНУ-д ч тэргүүлж чаджээ. Холливудад түүний тоглосон анхны кино нь «Сүйт бүсгүй ба атгаг санаа», дараа нь араас: «Бардам сэтгэл ба сануулга», «Сүүлчийн легион», «Ягаан ирвэс-2» кинонууд цуварч эхэлжээ. Харин «Хаос» болон «Астерикс ба Обеликс» киноны хамтрагчаар алдарт Майкл Дуглас, Жерар Депардье ба Ален Делон нар тоглосон байна.

pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy