Jump to content

Бясалгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бясалгал хийж буй байрлал бүхий будда
Чарльз Вест Коуп - Бясалгаж буй охин

Бясалгал гэдэг нь анхны утгаараа сэтгэлийн соёл буюу сэтгэлийн хөгжил гэсэн утгатай. Харин дэлхий нийтээр Бясалгал гэж чухам юу вэ гэдэг талаар яг тогтсон ойлголт байхгүй гэж болно. Энэ нь ямар нэгэн зүйлийн тухай бодож бясалгах гэсэн утгатай огт бус. Бясалгалын маш олон арга байдаг бөгөөд ерөнхийд нь хоёр ангилж болно. Эхнийх нь зориуд тусгай газар (агуй, уул хад, ойд буюу тусгайлан бэлдсэн өрөө тасалгаанд эсвэл гэр орондоо) сууж амьсгалаа мөн биеийнхээ аливаа нэг хэсгийг анзааран мэдэрч байх эсвэл гадны дуу чимээг анхааралтай ажиглан чагнаж байх гэх мэт үргэлжлэн өөр маш олон төрлийн бясалгал бий. Хоёр дахь хэлбэр нь хүний хувийн амьдрал, ажил алба буюу өдөр тутмын хэвшиж заншсан биеийн болон бодол сэтгэлийн үйлдлүүдээ анхааралтайгаар анзааран, ухаарч мэдэрч байх буюу яг одоогийн агшиндаа юу хийж ,бодож байгаагаа ухааран мэдэрч байх. Энэ нь нэг ёсондоо хүн тухайн агшинд байгаагаараа байх буюу сэтгэлийн хөдлөлөө нуух гэж оролдох биш харин ухааран мэдэрч байх нь бясалгал ажээ. Хүмүүс үндсэндээ яг одоогийн агшин хоромыг анзаарч мэдрэх агшинд хийж байгаа ажил үйлээ анзаарч хийж болох бөгөөд янз бүрийн бодол орж ирэхэд энэ цаг хоромоо мэдэрдэггүй буюу сэтгэлийн үйл ажиллагаагаа ухамсартайгаар анхааран анзаарч байж чаддаггүй. Энэхүү бодолын хуйлрал нь нэг бол болоод өнгөрсөн эсвэл, болоогүй ирээдүйн тухай байдаг ба сэтгэл ингэж өнгөрсөн болоод ирээдүйд байнга ачаалагдах нь стресст оруулдаг.

Хүмүүс бясалгал бол төвлөрөл гэж хэлдэг. Энэ нь үүний эсрэг юм. Бясалгал бол төвлөрөл биш. Харин бясалгал түүний үр дагавар нь төвлөрөл.

Анхаарал хандуулах эсвэл бясалгал хийх бясалгалыг зөв хэрэгжүүлээгүй тохиолдолд зарим хүмүүсийн сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралыг улам бүр дордуулж, тэр ч байтугай анх удаа гарч ирдэг.[1]

 Commons: Бясалгал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Бясалгал – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. https://onlinelibrary.wiley.com/doi/full/10.1111/acps.13225
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy