Jump to content

Зэврэлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Металлын зэвэнд идэгдсэн байдал
Зэвэрсэн шураг

Зэврэлтийг техникийн талаас нь тодорхойлбол, ямарваа нэг бодис орчны нөлөөнөөс шалтгаалан идэвхижилд орон өөрчлөгдөх бөгөөд үүний үр дүнд тухайн эд анги эсвэл эд ангийн систем нь үндсэн үүрэгт сөргөөр нөлөөлөх явдал юм. Амьд бие махбодийн оролцоотой үүссэн зэврэлтийг биозэврэлт гэж нэрлэдэг.

Геологийн шинжлэx ухаанд усны нөлөөгөөр чулуу идэгдэн зэврэлтэнд орох үзэгдлийг задралт гэдэг. Иймэрхүү цаг агаараас шалтгаалах процесс нь барилга байгууламжид үзүүлэх нөлөөлөл их учир түүнийг тооцолгүй орхих аргагүй юм. Эмнэл зүйд зэврэлт нь эд эсийн ялзрал буюу задрал юм. Харин металлд бол химийн зэврэлт гэдэг. Металлын зэврэлтийн жишээ нь төмрийн зэвэнд идэгдэх процесс буюу төмрийн исэлдэлт юм.

Зэврэлтийн төрөл

[засварлах | кодоор засварлах]

Техникт бодисоос шалтгаалсан зэврэлтээс гадна түүний үүссэн шалтгаанаас хамааруулан ялгаж болно. Үүнд жишээлбэл шүргэлтээс үүссэн зэврэлт, нүхлэн идэгдэх зэврэлт, хавтгайн зэврэлт, дотоод хүчдэлээс шалтгаалан үүссэн цууралтын зэврэлт, хэлбэлзлийн цууралтын зэврэлт, завсрын зэврэлт, интеркристалл зэврэлт, элдэгдэлтийн зэврэлт гэх мэтчилэн нэрлэж болно.

Зэврэлтээс хамгаалах

[засварлах | кодоор засварлах]

Зэврэлтээс хамгаалах идэвхитэй болон идэвхигүй хамгаалах гэсэн хоёр төрлийн арга байдаг.

pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy