Jump to content

Марин Ле Пен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Марин Ле Пен
Marine Le Pen
Марин Ле Пен

Бүрэн эрхийн хугацаа: 2011 оны 1 сарын 16

Европын Холбоо
Европын Парламентын гишүүн
Бүрэн эрхийн хугацаа: 2004 оны 7 сарын 20 – 2017 оны 6 сарын 18

Төрсөн: 1968 оны 8 сарын 5 (1968-08-05) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
     Франц, Парис
Улс төрийн нам: Үндэсний Фронт
Төгссөн сургууль: Парисын Их сургууль
Мэргэжил: Хуульч
Шашин: Ромын католик

Мари́н Ле Пен (Франц: Marine Le Pen; 1968 оны 8 сарын 5-нд төрсөн) буюу Марион Анн Перрин Ле Пен (Франц: Marion Anne Perrine Le Pen) нь Францын улс төрч юм.[1] 2012 оны тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 17.90 хувийн саналаар гуравдугаар байр эзэлсэн.[2] Улмаар 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 2-р байр эзэлж, Эммануэл Макронтой эцсийн шатанд халз өрсөлдсөн.2022 оны 4-р сарын Ерөнхийлөгчийн сонгуульд мөн хүчээ үзэж байна. Тэрээр өөрийн эцэг Жан-Мари Ле Пен-ий байгуулсан "Үндэсний Фронт" намд 1986 онд элссэн бөгөөд 2011 оноос тус намыг удирдаж байгаа ажээ.

Сен-Клу дахь Флорен-Шмитт лицейд сурсан. 1984 онд эцэг эх хоёр нь салсан, 1986 онд 18 нас хүрээд эцгийнхээ байгуулсан "Үндсэний Фронт" намд элссэн. 1990 онд "Пантеон-Ассас Их сургууль"-ийг эрхзүйч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн.

1992 онд хуульчийн үнэмлэх авч 1998 он хүртэл Парист өмгөөлөгчөөр ажилласан байна.

2003 оноос "Үндэсний Фронт" намын гүйцэтгэх дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж, 2004 онд Европарламентын гишүүнээр сонгогдож 2009 онд улиран сонгогдсон.

2012, 2017 онуудад Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдсан.

Хэт барууны үзэлтэй гэгддэг.

Ажил, улс төрийн туршлага

[засварлах | кодоор засварлах]

Үндэсний Фронтын анхны тэргүүн Жан Мари Ле Пенгийн охин[3] тэрээр 1992-1998 онд хуульч мэргэжлээрээ ажиллаж байсан бөгөөд 2004 онд Европын Парламентын гишүүн (сонгуулийн тойрог: Иль-де-Франс) болжээ. 2009 онд Баруун хойд Францаас дахин Европын Парламентад сонгогдсон Ле Пен 2011 оноос Үндэсний Фронтын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтаар 17.90 хувийн санал авч,[4] арван нэр дэвшигчээс гуравдугаарт бичигдсэн энэ улс төрч эмэгтэй хоёр дахь шатанд шалгарсан тэр үеийн ерөнхийлөгч Николя Саркози болон Франсуа Олланд хоёрын хэнийг ч дэмжихгүй гэж хэлсэн байна.[5]

  1. "Марин лө пен: Францад ардчилал алга!". news.mn. 2011 оны 6 сарын 13. Archived from the original on 2012-05-19. Татаж авсан: 2012 оны 5 сарын 26. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |date= (help)
  2. "Марин Ле Пен хоосон хуудсаар санал өгөхийг уриаллаа". mongolnews.mn. 2012 оны 5 сарын 3. Archived from the original on 2012-05-19. Татаж авсан: 2012 оны 5 сарын 26. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |date= (help)
  3. "Францын сонгуульд Марин Ле Пен өрсөлдөхөөр нэгдлээ". livenews.mn. Татаж авсан: 2012 оны 5 сарын 26. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help)
  4. (Франц) "2012 оны ерөнхийлөгчийн сонгууль : үр дүн". Дотоод явдлын яам. Татаж авсан: 2012 оны 5 сарын 26. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  5. "Хоёр нэр дэвшигчийг Марин Ле Пен дэмжихгүй". shuud.mn. 2012 оны 5 сарын 2. Archived from the original on 2012-05-18. Татаж авсан: 2012 оны 5 сарын 26. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |date= (help)
 Commons: Марин Ле Пен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy