Jump to content

1 сарын 22

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 22 нь Григорийн тооллын жилийн 22 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 343 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 344 байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 613 - Найман сартай Константин Ромын эзэн хаан болжээ.
  • 1517 - I Селимийн удирдлага дор тулалдсан Османы эзэнт гүрний цэргүүд Египетийн армийг бут ниргэв.
  • 1863 - Хаант Оросын харьяанд багтаж байсан Польш, Литва, Беларус улсад "Нэгдүгээр сарын бослого" дэгдэв.
  • 1890 - АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо Америкий уурхайчдын нэгдсэн холбоо байгуулагдав.
  • 1901 - ИБУИНВУ-ын хатан хаан Викториаг насан эцэслэсний дараа түүний хүү VII Эдуард хаан ширгээнд суув.
  • 1905 - Оросын хаан улсын нийслэл Санкт Петербург хотноо цуст бослого дэгдэв.
  • 1917 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Уилсон дэлхий дахинд энх байдал тогтоохыг олон улсад уриалав.
  • 1919 - Бүгд найрамдах ардчилсан Украйн улс болон Баруун Украйны үндэсний бүгд найрамдах улс хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр Украйн нэгдэх болов.
  • 1924 - Их Британийн сонгуульд Хөдөлмөрчдийн нам олонх болж тус намаас Рамси МакДональд ерөнхий сайд болжээ.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн арми Италийн Тобрук хотод "Луужин" ажиллагаа зохион байгуулж мэдэлдээ авав.
  • 1963 - Герман-Францын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготоай Элизейн тунхаг батлагдав.
  • 1968 - Сарыг тойрч хөөрөх зорилготой "Аполло-5" хөлгийг хөөргөжээ.
  • 1984 - Алдарт Apple компанийн Макинтош загвар олон нийтэд сурталчлагдаж эхлэв. Америкийн үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах финалын тоглолтын үеэр "хулгана", тусгай график карттай хувий компьютер олны анхаарлыг татсан юм.
  • 1992 - Зайри дахь үндэсний радиог эзлэн авсан босогчид эрх баригчдыг эрх мэдлээ шилжүүлэн өгсөн гэж олон нийтэд тунхаглав.
    • Сансар судлалын Шатл хөтөлбөрт багтсан цорын ганц эмэгтэй хүнээр Канадын багш Роберта Бондар сонгогдов.
  • 2002 - Америкийн жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр Kmart дампуурлаа зарлав.
  • 2006 - Боливийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Эво Моралес тангараг өргөв.
  • 2007 - Иракийн нийслэл Багдад хотын төвийн Баб-аль-Шарки худалдааны төвд хоёр ч удаагийн дэлбэрэлт болж, 88 хүн амиа алдав.
  • 2018 - Диснейн зохион бүтээсэн "Микки Маус" дүр 90 жилийн ой дээрээ Холливудын алдрын гудамжид өөрийн гэсэн одтой болжээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 826 - Япон улсын эзэн хаан Монтоку (858 онд нас барсан)
  • 1440 - Оросын эзэнт гүрний хаан III Иван (1505 онд нас барсан)
  • 1858 - Англий социологич, эдийн засагч Биатрис Уебб (1943 онд нас барсан)
  • 1869 - Португалийн 97 дахь Ерөнхий сайд Хосе Висентэ де Фрейтас (1952 онд нас барсан)
  • 1898 - Зөвлөлтийн кино урлагийн алдарт найруулагч Сергей Эйзенштайн (1948 онд нас барсан)
  • 1904 - Нью-Йорк Баллетын сургуулийг үндэслэгч Жиорж Баланшин (1983 онд нас барсан)
  • 1907 - Английн нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Дикси Дийн (1980 онд нас барсан)
  • 1908 - Нобелийн шагналт Азербайжаны физикч Лев Ландау (1968 онд нас барсан)
  • 1909 - НҮБ-ын 3 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Ю Тант (1974 онд нас барсан)
  • 1911 - Швейцарийн 22 дахь Канцлер Бруно Криски (1990 онд нас барсан)
  • 1931 - Олимп, дэлхийн аварга ЗХУ-ын жад шидэгч Галина Зибына
  • 1933 - Олимпын аварга ЗХУ-ын волейболч Юри Чесноков
  • 1936 - Сингапурын 5 дахь Ерөнхийлөгч Онг Тенг Чеонг (2002 онд нас барсан)
    • Нобелийн шагналт Америкийн физикч Алан Ж.Хийжер
  • 1939 - Экуадорын ерөнхийлөгч Альфредо Паласио
  • 1967 - Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга Их Британийн усанд сэлэгч Ник Гиллингхем
  • 1974 - Мальта улсын 13 дахь Ерөнхий сайд Йосеф Мускат
  • 1977 - Японы домогт хөлбөмбөгч Хидетоши Наката
  • 1987 - Дэлхийн гурван удаагийн аварга цаначин Астрид Якобсен
    • Ирландын хөлбөмбөгч Шейн Лонг

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1666 - Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан (1592 онд төрсөн)
  • 1900 - Микрофоныг хамтран зохион бүтээгч Девид Эдуард Хьюс (1831 онд төрсөн)
  • 1922 - Нобелийн шагналт Данийн улстөрч (1837 онд төрсөн)
  • 1973 - АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон (1908 онд төрсөн)
  • 1982 - Чилийн 28 дахь Ерөнхийлөгч Эдуардо Фрай Монтальва (1911 онд төрсөн)
  • 2008 - Австралийн орчин цагийн нэрт жүжигчин Хийт Леджер (1979 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 1 сарын 22 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy