Jump to content

Ижил мөрөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ижил мөрөн
Орос: Волга
Ижил мөрөн, Ульяновск хот орчим
Ижил мөрний сав газрын зураг
ЭхВалдайн өндөрлөг, Волговерховье тосгоны орчмоос
АдагКаспийн тэнгис 45°50′N 47°58′E / 45.833°N 47.967°E / 45.833; 47.967Солбицол: 45°50′N 47°58′E / 45.833°N 47.967°E / 45.833; 47.967
Усаа цуглуулдаг орнууд Орос
БайршилДорнод Европ
Урт3530 км[1]
Эхийн өндөр228 м Балтын тэнгисийн усны түвшин (Кронштадтын түвшин)
Адгийн өндөр28 м Балтын тэнгисийн усны түвшнээс доогуур (Кронштадтын түвшин)
Өндрийн ялгаа256 м
Урсац8064 м³/с (дунджаар[2])
Ус цуглуулах талбай1.360.000 км²[1]
Голын системИжил мөрөн
Зүүн цутгалуудВетлуга гол, Кама мөрөн, Их Иргиз гол
Баруун цутгалуудОка гол, Сура гол

Ижил мөрөн (Орос: Волга) нь Европын хамгийн урт, арвин уст мөрөн юм. Валдайн өндөрлөгөөс (347 м) эх авч Орос орны Европ тивд харьяалагддаг талаар зүүн урагш чиглэн 3530 км (бүр эхний горхи булгаас тооцвол — 3690 км) газар алсуур тахийн урсаж Каспийн тэнгист (-28 м) цутгадаг. Мөрний адгийн өргөн садрааны ихэнх бие нь ОХУ-д, зүүн үзүүрийн багахан хэсэг нь Казахстаны нутаг гэж харьяалагддаг.

Ижил мөрөн нь Москва, Санкт-Петербург хотуудын дунд далайн түвшнээс дээш 225м өндөрт орших Валдайн толгодоос эх аван баруун зүг уруу Стерж нуур, Тверь, Дубна, Рыбинск, Ярославль, Доод Новгород, Казань зэрэг хотуудаар урсана. Тэндээс өмнө зүг уруу эргэж Ульяновск, Тольятти, Самара, Саратов, Волгоград хотуудыг өнгөрж Каспийн тэнгист цутгадаг. Ижил мөрөн олон салаа голтойгоос томоохонд тооцогдох нь Кама, Ока, Ветлуга, Сура гэх мэт болно. Эдгээр болон бусад олон жижиг голууд нийлэн Ижил мөрний сав газрыг бүрдүүлэх ба ОХУ-ын хамгийн хүн амын нягтралтай газруудыг усаар хангадаг байна. Ижил мөрний бэлчир 160км хүртэл урт үргэлжлэх ба хотон, фламинго шувууд, лянхуа цэцэг зэргийг харж болох ганц мөрөн юм. Жил болгон Ижил мөрөн нь 3 сарын турш хөлддөг.

Түүхэн баримтууд

[засварлах | кодоор засварлах]

Ижил мөрөн нь дундад зууны үед Алтан ордны монгол улсын төвлөрсөн нэг гол бүс нутаг байжээ. Ижил мөрний хөвөөнд Алтан Ордны улсын нийслэл болох Сарай Бат болон Сарай Бэрх хотуудын туурь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг

 Commons: Ижил мөрөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 Волга, Зөвлөлтийн их нэвтэрхий толин дахь Ижил мөрөн өгүүллэгийн тухай хуучин байсан мэдээлэл, III дэвтэр, 1969-1978 он (орос хэлээр)
  2. UNESCO – Volga at Volgograd (Memento 25. Гуравдугаар сар 2016 цахим архивт), webworld.unesco.org
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy