Соломон
Соломон хаан - Еврей: Shelomoh ben David | |
---|---|
Израйлийн хаан - Еврей: Melekh Yisra’el, שלמה בן-דוד מלך ישראל | |
Соломоны шүүлт 19-р зууны зураг. Гюстав Доре | |
Хаанчлал | МЭӨ 971 - 931 оны орчим |
Төрсөн огноо | МЭӨ 1011 оны орчим |
Төрсөн газар | Иерусалим |
Өнгөрсөн огноо | МЭӨ 931 оны орчим |
Өнгөрсөн газар | Иерусалим |
Өмнөх | Давид |
Удаах | Рехобоам |
Хатан | Наамах, Фараоны охин, өөр 1000 эхнэр, татвар эм |
Хүүхэд | Рехобоам |
Эцэг | Давид |
Эх | Батшеба |
Ургийн овог | Давидынхан |
Соломон (Еврей: {שְׁלֹמֹה}, Орчин үеийн Shlomoh Тиберийн Šəlōmōh ISO 259-3 Šlomo; Араб: سليمان Sulaymān; гре. Σολομών Solomōn) нь Давид хааны дараах Израйлийн хаан ширээг залгамжлагч юм. Соломон Иерусалимын анхны сүмийг барьснаараа алдартай. Еврейн Библид түүнийг мэргэн ухаан, эд баялаг, хүч чадал ихтэй нэгэн байснаар дүрсэлдэг ч эцэстээ бурхныг шүтэхийн оронд хоосон шүтээнүүдийг тахин шүтэж, өөрийн хүү Рехобоамын үед улс орноо хоёр хэсэгт хуваагдах үндсийг тавьсан гэм нүгэлтэйд буруутгадаг. Соломон 3000 зүйр үг 1005 дуу бичсэн.